Намуудын намар “халуун” сэдвүүдээр эхэллээ

Наадам дууслаа. Намар ирлээ. Намуудын на­мар ч тун халуухан сэд­вүүдээр эхэлсэн бололтой. Ул­сын их баяр наадам шувт­рахтай зэрэгцэн МАХН сай­дуудаа Засгийн газраас татах шийд­вэр гаргасан тухай дуу­лиан дэгдэв.

Үргэлжлүүлэн АН-ын Засгийн газар ганхаж “Аж­най” Д.Бат-Эрдэнэ Ерөнхий са­йдын суудалд суух нь гэх яриа хуурай өвсөнд ассан түймэр шиг дэгдэх нь тэр. МАН-ын ги­шүүд дотроо хагаралдаж У.Хү­рэлсүх намын дарга бол­но, МАН-ын шинэчлэлийг хө­дөл­гөж байгаа гол хүч нь Н.Энх­болд гэх яриа ч дуулдлаа.

Пар­ламентад суудалтай улс төрийн на­муудын дотор үйл явдал халуухан өрнөж, хөнжилдөө хө­лөө жийлцэж эхэлсэн та­лаар шу­у­гилдах болсон гол шалт­гаан юунаас болов, ямар учир шалт­гаантай байсныг тоймлоё.

МАХН хуваагдлыг улстөржүүлэх хэрэг байна уу


МАХН уул шугамдаа бол улс төрийн амьд­ралд тийм ч нө­лөөлөөд байхаар том улс тө­рийн хүчин биш. Нэг хүнийг хаан мэт өргөмжилсөн нэлээд хэ­дэн албан тушаалд дуртай нөх­дүүдийн цуглуулга болсон гэдгийг ч гишүүд дэмжигчид нь өчигдөрхөн хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийж байна лээ.

Тэд­ний хувьд Н.Энхбаяр нь үнэт зүйл. Харин энэ үнэт зүй­лийг нь хамгаалж чадахгүй бай­гаа хэ­сэг бүлэг нөхдүүдийг намаа­саа шахан зайлуулах гэснийг нь улс төр болгож хараад байгаа ухаан­тай.

Улс төр болгож ха­раг­дуулах шалтгаан нь мэ­дээж Засгийн газарт хэдэн суу­дал авсан явдал юм. МАХН Зас­гийн газраас сайдуудаа та­таж, хам­тарсан Засгийн газ­раа ну­раа­хаар шийдсэн гэх яриа дэг­дэнгүүт л МАХН хагарал­даж эхэллээ гэх яриа тархаж, энэ нам олны анхааралд өрт­дөг.

Удаа дараагийн ийм үйл­дэл гар­гаж байсан ч тийм ахиц­тай байгаагүй. Тэгээд хажуу­гаар нь намын даргынхаа бие муудсан гэх явуургүй арга хэрэглэдэг жишигтэй. Н.Энх­баяр дахин тоглолтод орол­цож эхэлсэн шалтгаан нь аман төдий явуургүй ярианаас үүдэл­тэй. АН Ерөнхийлөгчийн сон­гуу­лийн үеэр Н.Энхбаяртай то­хи­роо хийж, наадмын дараа түү­­нийг суллахаар МАН-ын са­­на­лыг хуваасан гэх яриа тө­дийхөн.

Ер нь МАХН-ын удирд­лагуудын төвшинд нэг хэсэг нь “Н.Энх­баяр даргатай асуудлыг холбож Засгийн газраар шан­тааж хийх нь намын нэр хүн­дийг унагасан хэрэг болно” гэж үзэж байхад нөгөө хэсэг нь “Намын даргын эрүүл мэнд сайн­гүй байгаа үед албан ту­шаал бодож Засгийн газарт байх нь утгагүй.

Шууд Засгаас гарах ёстой” гэх байр суурийг илэрхийлэх болсноос үүдэн энэ нам хоёр талцах болжээ.  АН хэлсэндээ хүрээгүй учраас тэд гарах гээд байгаа хэрэг ч нарийндаа биш юм билээ. Үнэт зүйлээ хамгаалсан хэсэг бүлэг, албан тушаалд хэнээрхсэн нөх­дүүдийн хоорондын зөрчил мар­гааныг улс төрийн намын ха­га­рал, талцал, улс орны эрх ашигт нөлөөлөх явдал гэж ха­рах хэрэггүй биз дээ.

МАН-ын дарга У.Хүрэлсүх гэнэ үү


МАН-ын хувьд улсын баяр наадмаас өмнө л хагаралдаж эхэлсэн. Шинэчлэл ярьсан за­луус, тэднийг буруутгасан на­мын “хашир бурхи”-нуудын мар­гаан сонгууль бүрийн да­раа л үргэлжилж одоо ч улиг болж байна даа. Таван удаа­гийн дараалсан ялагдал тэд­ний дотор нуугдаж байсан жин­хэнэ төрхийг харуулж өг­лөө.

Ялагдлаа тэд одоо ч хү­лээн зөвшөөрөхийг хүсэхгүй бай­гаа. Залуусыг хөдөлгөж бай­гаа хоёр хүн нь Н.Энхболд, У.Хү­рэл­сүх хэмээх ялимгүй “дав­салсан” яриа л наадмын да­раа тэдний зөрчилд хачир нэм­лээ. У.Хүрэлсүх шинэчлэл ярьж байгаа хэсгээс хол байгаа гэ­сэн яриа дуулдаж байсан ч тэрбээр эх орондоо ирж, МАН-ын залуусыг дэмжсэн гэх.

Харин залуус цаанаа том ар талтай болж чадсан уч­раас намын даргаа сольж, халж нэг мөсөн шинэчлэл хий­­хээр зориг шулуудсан бо­лол­той юм. МАН мэдээж дот­роо маш их зөрчилдөж бай­гаа. У.Хүрэлсүхийн гараар хү­мүүж­сэн залуусын бүлэг, МАН гэх нэрээр дархлагдсан ха­шир бурхинуудтай үзэлцэж, ал­бан тушаал, эрх мэдэл аль алинд нь хүрэхийн төлөө тэм­цэнэ.

Эцсийн дүнд нь энэ нам шинэчлэгдэж чадах уу, эс­вэл гишүүдийнх нь хагарал зөр­чил дахин хоёр хувааж, 90 жи­лийн түүхтэй улс төрийн ууган хүчин түүхийн хуудсанд шар­лаж үлдэх үү гэдэг нь ирэх өдрүүдэд тодорхой харагдана. Тэд долдугаар сарын сүүлээр намын Бага хурлаа хийнэ. Хуралдаанаар тэд Их хурлынхаа товыг зарлаж, намар Их хурлаа ху­ралдуулна. Эндээс олон ч зүйл тодорхой болно доо. Ар­дын намын хувьд амрах завгүй, бу­жигнасан зөрчил маргаантай на­мар болох нь ээ.

Н.Алтанхуяг суудлаа “Ажнай” Д.Бат-Эрдэнэд өгөх нь юу л бол


Гуравхан үгтэй онигоо гэ­дэгч­лэн иймэрхүү онигоо гэмээр яриа дуулдах болоод уджээ. Ялан­гуяа наадмаар “Улс халзан” нь гурав дахиа тү­рүүл­сэн “Ажнай” Д.Бат-Эр­дэнэ Ерөнхий сайдын суу­далд очи­хоор санаархаж эхэл­жээ хэ­мээн ярилаа. Одтой аавын хүү удахгүй Ерөнхий сайд болж “бүр тасарна” хэ­мээн хэрэгт дуртай хэсэг нь дэгс­дүүхэн хөөрөлдөв.

Гэвч АН-ын хувьд нөгөө хоёроо бо­до­ход нөхцөл байдал арай л тай­ван байгаа. Мэдээж зөрчил то­дор­хой хэмжээнд байгаа ч тэд арайхийж олдсон нэр хүнд, албан тушаалынхаа тө­лөө амаа үдэх нь тодорхой.

Тэ­гэ­хээр нэг хэсэгтээ л АН хө­дөл­гөөнд орохгүй, зөрчлөө ч ил гаргахгүй. МАН-ынхан  Ерөн­хийлөгч тангараг өргөөд Ерөн­хий сайдаа солино хэмээн цуур­сан  яриагаа батлах гэж наадамд хийморио сэргээж яваа Батлан хамгаалахын сайдыг хавчуулсан ухаантай юм билээ.

АН-ын Засгийн газар ганхаж эхэллээ гэх яриаг сөрөг хүчнээс тараасан гэдгийг улс төрийн хүрээнийхэн, учир мэдэх нөх­дүүд өвөр зуураа ярилцдаг. МАХН-ын сайдууд нь Засгийн газ­раас гарна гэдэг ч тэдний л хийсэн улс төрийн тоглолт. МАХН салчихвал МАН-тай нэг­­дэж нийлээд хоёр, хоёр жи­лээр төр барих нь гэх “үлгэр” ч МАН-аас шидсэн чулуу. Гэвч энэ нь жинтэй тусахгүй биз.

Бүтээн байгуулалтаа эхэл­сэн, удаа дараалан намаа ялал­тад хүргэсэн Н.Алтанхуяг ч тийм амархан суудлаа өг­чих зөөлөн самар биш. Тэр тэс­нэ, энэ байтугай ч давж сууд­лаа хамгаална. Тэгэхээр Ардчил­сан намын намар налгар тай­ван болж байна. Харин амлас­­наа биелүүлж чадахгүй, “жижиг­хэн” улс төр хийгээд явчихвал ха­хир хатуу өвөл угтана гэдгийг надаар хэлүүлэх юун.

Б.Өнөртогтох

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Өнөртогтох

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих