Аль улс орон ямар машиныг илүүтэй худалдан авсан бэ

 

Өнөөгийн дэлхийн оршин суугчдын хамгийн түгээмэл хэрэглэдэг тээврийн хэрэгсэл бол машин. Өдөр тутам, цаг, минут, секунд тутамд тасралтгүйгээр урсах машины цуваа дэлхийн бас нэгэн байнгын хөдөлгөөн болоод байна. Хүн төрөлхтний байнгын хэрэглээ болсон энэхүү хэрэгслийн худалдан авалт ч тэр хэрээр өссөөр байгаа ба бид урьд нь ойрын ирээдүйд АНУ, Хятад, Энэтхэг гэсэн гурван улс мөн дэлхий дахинд автомашины тоо хэмжээ хэд гэсэн тоонд хүрч болзошгүй байгаа тухай урьдчилсан таамаг бүхий инфографикыг хүргэж байсан билээ.Тэгвэл энэ удаад дэлхийн аль улс орны ард иргэд ямар авто брэндийн машинуудыг түлхүү худалдан авч байгааг харуулсан инфографикыг толилуулж байна. Газрын зураг дээр, улс орнуудаар харуулсан энэхүү инфографикаас үзэхэд Канад улс гэхэд Солонгосын автомашин үйлдвэрлэгч Hyundai Motor Company компаний Hyundai Elantra маркын машиныг илүүтэй худалдан авсан байхад АНУ бол өөрийн орны авто брэнд Ford Motor компаний 1948 оноос хойш үйлдвэрлэж байгаа Ford F-Series машинуудыг түлхүү худалдан авсан байх аж. Харин Өмнөд Америкт Volkswagen маркын машинууд илүү их зарагдсан байна. ОХУ-ын хувьд мөн л өөрийн эх орны Lada Priora машиныг илүү ихээр худалдан авсан байхад Хятад улс тус улсын зах зээлд зориулан Shanghai Volkswagen Automotive-аас гаргасан Volkswagen Lavida машиныг худалдан авсан нь их байх аж. Ойрхи Дорнод болон Алс Дорнодын зарим улс орнуудын тухайд бол Toyota маркын машины худалдан авалт илүү байгаа юм байна. Харин Австраличууд General Motors компаний өөрийн орон дахь салбар болох Holden компаний Holden Commodore машиныг илүү ихээр худалдаж авчээ. Эндээс үзэхэд томоохон улс гүрнүүд голдуу өөрийн орны машиныг авч унадаг нь харагдаж байгаа юм. Түүнчлэн энэхүү инфографикаас дэлхий дахинд хамгийн ихээр худалдаалагдсан машинуудыг брэндээр нь авч үзвэл Японы Toyota брэндийн машин хамгийн олноор зарагдсан байгаа бол хоёрт Германы Volkswagen, гуравт Солонгосын Hyundai компаний машины худалдан авалт тус тус оржээ.

/jinhene_ehlel.blog.gogo.mn/


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих