Дэлхийн шилдгүүдийн жагсаалтад Г.Мандахнаран багтжээ

Олон улсын бөхийн төрлүүдийн холбооноос Будапештэд зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний техникийн үзүүлэлтийг гаргасан байна.
Дэлхийн аваргад сайн барилдаж, өрсөлдөгчиддөө хамгийн бага оноо алдаж, хамгийн сайн довтолж олон оноо авсан бөхчүүдийг тодруулжээ.
Дэлхийн шилдгүүдийн эгнээнд Г.Мандахнаран өрсөлдөгчдөөсөө 39 оноо салгаж хамгийн сайн довтолсон тав дахь бөхөөр шалгарчээ.
Түүнчлэн хамгийн үр дүнтэй бөхийн шалгаруулалтад 4.6 оноогоор эхний аравт оржээ.
Б.Ирээдүй /gogo.mn/
URL:













