Ходоодны өвчнийг хоолоор анагаахуй
Та өдөр тутмын амьдралдаа үнээний сүү, буурцагны зутан, тахианы өндөг, будаа, гурил, тараг, мах, загас зэрэг сэдэлт багатай хүнсний бүтээгдэхүүн хэрэглээрэй. Эдгээрийн дотор үнээний сүүний шим тэжээл маш тэнцвэртэй, ходоодны хүчлийг тэнцүүлэх, ходоодны шархлааг анагаахад тун сайн. Хүнсний бүтээгдэхүүн хэргэлэх зөв зуршилтай болсноор сэтгэл санаа уймарч бачимдахаас сэргийлдэг. Төрөл бүрийн хоолыг бага хэмжээгээр идэх, цагтай, хэмжээтэй хэрэгвэл ходоодны дарамтыг багасгадаг бөгөөд ходоодны хүчлийн шархлаанд сэдэлт үзүүлэх нөлөөг багасгадаг.
Сэдэлт ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг цээрлэх. Үүнд, хүйтэн ундаа, кофе, өтгөн цай, архи, амттай нарийн боов зэрэг хүнсний зүйл багтдаг. Эдгээр хүнсний бүтээгдэхүүн нь ходоодны хүчлийн шүүрэлд дэм өгдөг тул ходоодны шархлааг сэдрээдэг. Хэтэрхий халуун хоол идэх нь ходоодны салст бүрхэвчийг шархлуулж, өвчний байдлыг даамжруулан, улмаар өмөн үү үүсгэж болзошгүй.
Үүнээс гадна, хүн бүрийн ходоодний шингээх чадавхи адил бус байдаг тул хүн болгон өөр өөрийн эрүүл мэндийн байдалдаа зохицуулан адил бус хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байх нь зөв. Жишээлбэл, зарим хүнд үнээний сүү зохидоггүй, ийм нөхцөлд буурцагны зутан, өндөгтэй шөл ууж болно.
URL:




