Бөөрний архаг үрэвслийн үед
Бөөрний архаг үрэвслийн үед дархлааг сайжруулах, эрүүл чанартай хоол унд хэрэглэх, хоолны дэглэм сайн барих, улирал болон цаг агаарынхаа байдалд зохицуулж хувцаслах, хөдөлгөөн хйих зэрэг дэглэм баримтлах зайлшгүй хэрэгтэй.
Мэдээж өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх нь юу юунаас ч чухал.
Тиймээс биед байгаа идээт үрэвслүүдийн тухай сайн мэдэх ёстой. Тэр дундаа хоолойны махтай юмуу хоолой нь өвддөг бол гүйлсэн булчирхайгаа эмийн болон мэс заслын аргаар эмчлүүлж, өвчилсөн шүдээ тэр дор нь эмчлүүлдэг байх хэрэгтэй.
URL:






