Гадаадад зорчигчийн тоо 0.6 хувиар буурчээ

93361f4f1d5955021b51dbb7fcde366d_LӨнгөрсөн сарын эцсээр Монгол Улсын төмөр зам болон агаарын тээврийн салбарын орлого 606 .1 тэрбум төгрөг болж өсчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс  35.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг албаныхан хэллээ.

Харин төмөр замын тээврийн салбарыг харвал, оны эхний 11 сарын хугацаанд 387.7 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан нь өнгөрсөн оны мөн үеэс 0.9 хувиар өссөн байна. Энэ нь импортолсон бараа бүтээгдэхүүн, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн тээвэр, дотоодод тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд өгүүлэв. Харин экспортын тээврийн хэмжээ эсрэгээрээ 8.3 хувиар буурсан төдийгүй төмөр замаар олон улсад болон дотоодод зорчигчийн тоо багасчээ.

Агаарын тээврийн салбарын хувьд 2013 он гарсаар авиа компаниуд олон улсад үйлдэх нислэгийн чиглэлээ нэмсэн ч гадаадад зорчигчийн тоо 409.1 мянга болж 0.6 хувиар буурчээ.

Б.Заяа МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих