ТҮК-ийн ажилтанг ажлаа хийж байхад нь мөргөж хүнд гэмтээжээ
Өнөөдөр өглөө БГД-ийн Эх нялхасын арын замд ажлаа хийж явсан Тохижилт үйлчилгээний ажилтан 30 настай эрэгтэйг суудлын автомашин мөргөж хүнд гэмтээжээ.
Түргэн тусламж ирэх үед хохирогч ухаан алдаж нилээд хэмжээний цус алдсан байдалтай байсан гэнэ. Эх сурвалжуудын хэлж байгаагаар түүний цэвэрлэгээний хэрэгсэл, тэрэг, хүрз, шүүр гээд хугарч гэмтээгүй зүйл нэг ч үлдээгүй байсан гэж байгаа юм.
URL:











