Өнөөдөр Монголын сайтуудын шинэ жилийн баярын өдөр
Өнөөдөр буюу 2011 оны 12 сарын 16 ны өдөр Монголын Сайтын Холбооны нийт гишүүн сайтууд болон энэ салбарт ажиллагсдын нэгдсэн шинэ жилийн баярын үдэшлэгтэй.
Энэхүү хүндэтгэлийн цэнгүүн улаан хивсний ёслолоор эхлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд болон Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн Газар, Мэдээлэл Харилцааны Зохицуулах Хороо, Үндэсний Дата Төв зэрэг төрийн байгууллагын удирдлагуудаас гадна Монголын Сэтгүүлчдийн Эвлэл, Монголын Сонины Холбоо, Монголын Радио Телевизүүдийн Акадмеми зэрэг мэргэжлийн холбоод байгууллагуудын удирдлагууд урилгаар оролцоно.
Монголын вэб сайтын ертөнцийнхөн хамдаа амжилт бүтээл алдаа оноогоо цэгнэж, нэгэн үдшийг баяр цэнгэл дүүрэн өнгөрөөцгөөх энэ баяр дээр Хурд, Үндэсний хөгжмийн Домог, Мотив, С4, Хошин урлагийн Шинэ үе хамтлаг, Хар сарнай хамтлагийн дуучин Амараа, Гала хамтлагийн дуучин Ану зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж ая дуугаа өргөх аж.
Монголын вэб сайтынхандаа шинэ оноо сайхан угтахыг хүсэн ерөөе!
Нас Ннэмж ухаан тэлсэн
Цас бударч өнгө нэмсэн
Дарс оргилж баяр нэмсэн
Шинэ оны мэнд хүргэе
Шинэ ондоо тэвэр дүүрэн сарнай …
Сэтгэл дүүрэн итгэл
Нүд дүүрэн инээмсэглэл
Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай
Малгайлан будрах шинэхэн цасны өөдөөс
Мянган жил мөнх амьдраарай
Хайран дотроо нар шиг мандаж
Хан хорвоод энх жаргаарай
Залуургүй довтлох шинэ оны өмнөөс
Залуу насаараа гоёж алхаарай
Шинэ жилийн баярын мэнд хүргэе
Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе
Амсаад л бялхам жаргал бэлэглэе
Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргэе!
Дуулж баясч угтаарай, шинэ оноо
Дурлаж дурлуулж яваарай, шинэ ондоо
Дутуугаа дүүргээд аваарай, цаг байна
Дутагдлаа засаад амьдраарай, нас байна
Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ
Бусдыгаа хүндэлж амьдраарай, нэр нь ирнэ
Бодлоо цэгцэлж амьдраарай, үйлс нь бүтнэ
Буянаа түгээж яваарай, жаргал ирнэ
Шинэ жилийн дарс шиг оргилуун
Шинэхэн орсон цас шиг хєнгєн
Зулзган гацуурын vнэр шиг анхилуун
Шинэ оны мэнд хvргэж аз жаргал хvсэн ерєєе
Цагийн зvv зvрхний хэмнэлээр цохилж
Цасан одод дээрээс будрах тэр л vед
Халуун vнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхнаар шинэ оноо угтаарай
Цаг хугацааны тvvх болон vлдсэн хуучин оноо
Цаглашгvй их амжилт бvтээлээр vдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморьтой угтаарай
wwww.fact.mn
URL:












