Ц. Цэнгэл гишүүнээс бусад нь ажилдаа оржээ
УИХ-ын гишүүдийн ирц өнөөдөр 98.6 хувьтай байна. Өөрөөр хэлбэл Ц. Цэнгэл гишүүн өвчтэй бусад нь ажилдаа оржээ. Өнгөрсөн долоо хоногт гурван гишүүн өвчтэй, гурван гишүүд гадаад улсад томилолтоор явж байсан юм. Тодруулбал С. Баяр гишүүн гадаадад эмчилгээнд яваад багагүй хугацаа өнгөрсөн ч энэ долоо хоногоос ажилдаа иржээ. Дашрамд дурдахад яг одоо Төрийн ордноо УИХ-ын бүлгүүд хуралдаж байгаа бөгөөд өнөөдөр хэд хэдэн ажлын хэсгүүд хуралдахаар товлогджээ.
Г. Туяа
URL:












