“ЗӨНӨЖ” БУЙ НИЙГМИЙГ ЭМЧЛЭХ ЭРЭЛД
Японы нөлөө бүхий “Nikkei” (эдийн засгийн ) сонин энэ оны эхний дугаартаа “Хүмүүс нь 75 насалтлаа ажил хийх нийгэмд яаж туслах вэ” гэсэн содон гарчигтай нийтлэл хэвлэжээ. Түүнд бичсэнээр бол Япон орон өнгөрсөн зууны 80-аад оноос эхлэн эрчимтэй хөгширч байгаа аж. Ажиллах хүч нь жил тутам 0.5 хувиар багасч байхад 65-аас дээш настны тоо 0.6 хувиар нэмэгдэж байна. Нийгмийн хамгаалал, хүн амын асуудлыг судлах хүрээлэнгийн нь баримтаас үзвэл хөдөлмөрийн чадвартай хүнийх нь тоо 1995 онд 87 сая байсан бол 2010 онд 81.3 сая болж буурсан нь нийт хүн амынх нь 64 хувь болж буй юм байна. Энэ байдлаар бол 2055 онд 46 сая болох, өөрөөр хэлбэл япончуудын 50-иас илүүгүй хувь нь л ажил хийх нь. Уг үйл явдал зоргонд орхивол ажил хийдэг хүмүүсийнхээ хүчээр тэтгэврийнхнээ тэжээж ча дахг үйд хүрэх нь тодорхой. Ха рин хөдөлмөрлөх насыг 75 хүртэл сунгавал 2055 он гэхэд хүн амынх нь 70 хувь ажил эрхэлж байх юм. Эрдэмтэд ийм тоо цоо гаргажээ. Тэтгэвэр авагчид Японы нийгэмд үзэгдэл болж хувираад байна.

Дундаж нас 90 юм уу, түүнээс дээш байгаа одоо цагт 65 насандаа тэтгэвэрт гарсан япон хүн эрүүл чийрэг, хүч чадал сайтай байна. Тэгээд ч 30-40 жил ажиллахдаа авч байсан цалин хөлснийх өө 20 хүртэл хувьтай тэнцэх тэтгэвэр аваад амьдрал нь элбэг хангалуун. Түүнээс гадна тэтгэвэрт гарч буй япон хүн өв хөрөнгө эзэмшигч байдаг. Өөрийнх нь бий болгосон хөрөнгөнөөс гадна түүнд эцэг эхийнх нь үлдээсэн өв гэж байна. “Dentsu” хүрээлэнгийн ажилтан Сейко Ямакази “Хижээл насны эмэгтэйчүүдэд зав ч, мөнгө ч бий. Хүч амынхаа энэ хэсгийн ашиг сонирхлыг үл хайхарвал уучилшгүй алдаа болно” гэж ярьж байна. Үнэхээр ч Японы гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг фирмүүд 50-60 хүртэлх насны, 60-аас дээш насны эмэгтэйчүүдэд тус тусад нь зориулж уруулын будаг, оо энгэсэг хийж, зарим нь борлуулалтаараа дэлхийд дөрөвт орж байдаг аж. Настайчуудын хамгийн гол хэрэглээний нэг нь автомашин юм. Тэгэхдээ урьд өмнө нь хэний ч санаанд орж байгаагүй “хүнлэг” унаа бэлтгэх хэрэгцээ бий болжээ. Учир нь настай хүмүүс машин жолоодох нь цаг хугацаа өнгөрөх тусам нэн түвэгтэй болж буйгаас сүүлийн 20 жилийн дотор 200 шахам ахимаг насны япон хүн машин барихаа больсон байна. Энэ байдал машины үйлдвэрлэл эрхлэгчид хийгээд эрх баригчдын сэтгэлийг зовоох болов. Үйлдвэрийн эзэд бол мэдээж найдвартай захиалагчдынхаа тодорхой хувийг алдахаас айлгүй яахав. Эрх баригчдын хувьд унаа тэрэггүй хөгшдөд тавих анхаарал улам нэмэгдэж таарна. Хамгийн наад зах нь л тэдэнд нэн тэргүүнд хэрэгцээтэй юмыг нь хүргэж өгнө, эргэж тойрно, эмнэлэгт хэвтвэл эргэнэ. Ингээд “туршлагатай жо лоочийг орлож чадах”, тод руулбал замын байдлыг үнэлж цэгнээд түүнд зохицуулж машиныг залах “юмыг” бий болгохоос арга гүй болов.
Тэгээд мужуудын захирагч нарын зөвл өл “Аюулгүй машиныг аюул гүй жолоодох замаар га даад ертөнцтэй тогтоох харил цааг идэвхжүүлье” гэсэн нэртэй төсөл санаачлав. Уг санаачилгад Японы 36 мужийн төлөөлөгч оролцсон аж. Энэ зорилгод нийцэх “ухаалаг” машин нь тоормозыг тохиромжг үй үед гишгэхийг ан дахгүй мэддэг, аюул учирч болзошгүй нөхцөлд зогсдог, аюулгүйн тойрог дээр ирж буйг жолоочдоо “мэдээлдэг” байх ёстой гэнэ. Түүнчлэн хөгшдийн машин шөнийн цагт юм уу харанхуй нөхцөлд явахад нь туслах нэмэлт гэрэлтүүлэгтэй, бүх хаалгыг нь хялбар нээх төхөөрөмжтэй байх нь чухал аж. Мөн машины бүхээгт байх компьютер нь уулзвар, эргэлт хамгийн цөөнтэй, аюулгүй замыг сонгож чадах онцгой үүрэгтэй байх учиртай. Хөгшчүүдийн эрүүл мэндийн байдал нэн чухал. Юуны түрүүнд харах, сонсох, зажлах чадвар хүний амьдралд онцгой үүрэгтэй байдаг. Харах эрхтнийг судлах, эмч лэх салбарт Кобэ хот дахь Физик химийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн профессор Масае Такахасийн тэргүүлдэг судалгааны хэсэг улсдаа толгой цохидог. Тэдний боловсруулсан нүдний торлог бүрхэвчийг сэргээх аргыг ирэх оноос Японд хэрэглэх гэж байна. Токиогийн их сургуулийн профессор Такаси Цузи амны хөндийн эрүүл мэнд ч эрс өөрчлөлтийн босгон дээр байгаа гэж үзэж байна. Түүний хэлснээр бол шүд унах нь тийм ч сандрах явдал биш аж. “Оцука” компанид ажилладаг эрдэмтэн судлаачид шүдийг теле төхөөрөмжийн тусламжтайгаар ургуулж чаджээ. Ийн ургуулсан шүдийг амьтны амны хөндийд суул гаж туршихад үр дүн өгсөн байна. Тэгэхдээ ургуулсан шү дийг “хүнийх” болготол хэдэн жил шаардагдах бололтой. “Хөгшрөлийн цагаан ном” гээчийг Японд жил бүр гар гадаг.
Өсвөр насныхан, эмэг тэйчүүд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хөдөлмөрийн зах зээлд оролцож болох тийм нийгмийг байгуулахад хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг өнгөрсөн оны “Цагаан ном” Засгийн газартаа санал болгож, заавар өгчээ. IRT гэдэг технологи гараагаа авч буйг бас зарласан байна. Түүнийг боловсруулагчид мэдээллийн технологийг (IM) роботтехник (RT)-тэй нэгтгэж IRT гэдэг технологийн шинэ төрөл бий болгох ёстой аж. Ийм робот бий болгож чадвал тэдгээр нь угаах, цэвэрлэх зэрэг гэр орондоо хөгшчүүдийн хийдэг ажлыг хийх төдийгүй настангуудыг гар дээрээ өргөж, орон дээр нь хэвтүүлж, дэлгүүрээр явах, аюулгүй байдлаа хан гахад нь туслаад зогсохгүй хувийн тээврийн хэрэгслийн үүргийг ч гүйцэтгэх учиртай гэнэ. Энэ талаар “Toyota”, “Olympus”, “Sega”, “Toppan”, “Fujitsu”, “Panasonic”, “Mitsubishi” гэсэн долоон компанийг нэгтгэсэн консорциум болон То киогийн их сургуулийн мэргэжилтнүүдийн ажлын үр дүн 2016 онд гарах магадлалтай гэнэ. Ийм цахим туслагчид өнөөдөр ч япончуудад үйлчилж байна. Тухайлбал, “Cyberdyne Systems” компани робот-зөвлөгчдийг хийгээд эхэлчихжээ. Эдгээр робот хөгшдийг хэн нэгнээс хамааралгүй байлгаж, тэдний ахуйнх нь туслагч байж чадах ёстой аж. Одоогийн роботууд удирдах төхөөрөмжийн тусламжаар ажиллаж буй. Тэгвэл био мэдрэмжийн элементэд түшиглэж үйлдэл хийх роботыг бий болгох цаг удахгүй гэдэгт дээр өгүүлсэн компанийг үүсгэн байгуулагч Есиюки Санкай эргэлзэхгүй байна. Ийм робот хүний тархинаас удирдлага хүлээн авах чадвартай байх гэнэ.
Интернэт ашиглан хөгшдийг хөдөлмөрийн идэвхтэй үйл ажиллагаанд татан оролцуулах төслийг Токиогийн их сургууль, Америкийн компьютер үйлдвэрлэдэг IBM ком панийн Япон дахь салбар, улсын радио, телевизийн NHK компанийн дэргэдэх эрдэм шинжилгээний хүрээлэн боловсруулжээ. Тухайн үедээ мэдлэгтэй, туршлагатай ажилтан байсан ч нас өндөр болсон хүн өнөө үед томоохон цартай ажлыг гүйцэтгэхэд түвэгтэй. Харин интернэтийн тусламжтайгаар ийм хөгш дийг цуглуулбал нэг залуу ажилт ны өмнө тавьсан зорилтыг тэд хамжаад хийчихэж дөн гөнө. Төслийн эцсийн зорилго ердөө энэ. Өнгөрсөн оны есдүгээр сарын 1-ний байдлаар 100 гарсан настай хүн Японд 47756 байв. Тэдний 41594 нь буюу 87.1 хувь нь эмэгтэйчүүд. 1963 онд бол 100-гийн босгыг алхсан хүн ердөө 153 байжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд 100 давсан настны тоо 312 дахин нэмэгдсэн байна. Өндөр настан олшрохын хэрээр, тэднийг амьдралаа хэрхэн зохион байгуулахад нь туслахад чиглэсэн номын тоо ч нэмэгджээ. Тэдгээрээс “100 насандаа зөнөхгүй байх 101 арга” гэдэг ном хамгийн олон уншигчтай нь болж. Уг номыг профессор Тазуки Сиросава бичсэн байна. Ном олон бүлэгтэй бөгөөд “Ангийнхныхаа уулзалтад алгасахгүй очно” гэсэн бүлэг хүмүүсийн санаанд ихэд нийцдэг аж.
Р.ЖАРГАЛАНТ
URL:













