Д.Тэрбишдагва: УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд ч бас ноцтой халдлаа.
МАН-ын бүлэг хуралдаж байна. Урд шөнө болсон МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлах үйл явдлын талаар Засгийн газрын мэдээллийг сонсч байгаа аж. Бүлгийн хуралд орохоос өмнө УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагваас намаасаа гарах гэж байгаа эсэх талаар тодруулахад тэрбээр” Эхлээд Засгийн газрын байр суурийг сонсъё. Намын бүлэг ямар байр суурьтай ч байгааг сонирхоё” гэсэн юм. Түүнчлэн ” Миний бүрэн эрхэд ноцтой халдлаа. Тэнд надаас гадна УИХ-ын гурван гишүүн байсан. Нөгөө гурван гишүүнтэйгээ ярьж байгаад хууль хяналтын байгууллагад гомдол гаргах асуудлаа шийднэ” гэсэн юм.
URL:













