Гардасил вакцин гэж юу вэ

Европын “Гал үндэстэн холбооноос “Гардасил вакцин”-ий хор хөнөөлийн талаар мэдээлэл хийлээ. Манай улсын иргэд хүүхэддээ чухамхүү ямар найрлагатай, хэдэн жилийн хугацаанд үйлчилдэг, түүгээр ч зогсохгүй сөрөг үр дагавар бий эсэхийг нь ч нягтлахгүй сайн гэсэн эм, тариа болгоныг нь хэрэглэдэг. Харин Гардасил нь 4 төрлийн вирус болох умайн хүзүүний HPV 6, 11, 16, 18 вирусийн халдварын эсрэг вакцин аж. Тус вакциний найрлагад мөнгөн ус ордог нь нотлогдоод байна. Гадаадын хөгжилтэй улс орнууд ч эхнээсээ энэхүү вакцинийг үргэлжлүүлэн хийх, худалдаалахыг хориглоод байгаа юм.

Жишээ дурдахад Испани улсын Эрүүл Мэндийн яамнаас эл вакцинийг хориглох шийдвэр гаргасан байна. Учир нь вакциний эхний доозыг тариулсан насанд хүрээгүй 2 хүүхдийн биеийн байдал нь муудан эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн Гардасил вакцин нь хүний хөхөнцөр вирусийн дархлааны эсэргүүцлийг улам сулруулдаг, үргүй болгодог түүгээр ч зогсохгүй амь насанд хүрэх аюултай гэдэг нь нотлогджээ. Энэ вакцин нь 2 дахь удаагийн болон 3 дахь удаагийн тарилтын дараа сөрөг үр дагавар нь илүү эрчимжиж, илэрдэг байна. Өдөр ирэх бүр энэ тариаг тариулаад хохирсон хохирогчдын тоо нэмэгдэж байгааг АНУ-ын CNN телевиз мэдээлж байна. Доорх бичлэгээс CNN-ний дэлгэрэнгүй мэдээг хүлээн авч үзнэ үү.



URL:

Сэтгэгдэл бичих