Ерөнхийлөгчийн сайт монгол бичгээр гардаг боллоо
Өнөөдөр Монгол бичгийн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Мнгол улсын анхны Монгол бичиг дэрх вэб сайт албан ёсны нээлтээ хийлээ. Тодруулбал Монгол улсын Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудас болох www.president.mn сайт өнөөдрөөс эхлэн бүх мэдээ мэдээллээ Монгол бичгээр гаргах болж байна. Ерөнхийлөгчийн сайтын монгол бичиг дээрх цахим хувилбарыгwww.president.mn\mng гэсэн хаягаар орж сонирхох боломжтой юм.Монгол бичиг бүхий Цахим хуудсыг нээхэд жил гаруйн өмнөөс ажиллаж эхэлсэн байна. Уншигчид та бүхэн ямар нэгэн фонт суулгах шаардлагагүйгээр Windows болон Linux систем, Firebox, Opera, Chromium, IE болон бусад хөтөч дээр шууд босоогоор нь харагдуулан монгол бичгээр унших, бичих боломжтой гэнэ. Дашрамд дурдахад Монголчуудын дунд вэбийг Монгол бичгээр хийх оролдлогууд цөөнгүй гарч байсан. Тухайлбал Өвөрмонголд PDF болон зурган хэлбэрээр шийдэж байсан гэнэ. Энэ нь болхи, зурган файлыг ачааллах зэрэг сөрөг талтай, тиймээс unicode-д Монгол бичгийг хөрвүүлж байж өнөөдрийн түвшинд хүргэсэн хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэл бичгийн мэргэжилтэн Н.Нарангэрэл ярилаа.
Г.ТУЯА
URL:













