Дэлхийд анх удаа ДОХ-той өвчтөнийг эмчилжээ


Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүн төрлөхтөн үхлийн аюулаас аврагдах боллоо. Хүссэн эрхтэнээ солиулж ямар ч хорт хавдараас ангижирч чадаж байна. Гэвч хүний дархлал хомсдолын вирус буюу ДОХ хэмээх өвчнийг бид эмчилж чадахгүй, эрдэмтэд эмчлэх арга зам хайсаар байгаа.

Тэгвэл дэлхийн анагаах ухааны түүхэнд анх удаа ДОХ-той өвчтөнийг эмчилж чадсан байна. Гэхдээ энэ нь огт санамсаргүй тохиолдол байсан гэнэ. Германы эмч нар үхэлд хүргэдэг өөр нэгэн өвчин туссан хүнийг эмчлэх явцдаа санамсаргүйгээр түүний бие дэх ДОХ-ын вирусыг устгажээ. Тодруулбал Берлинд амьдардаг АНУ-ын иргэн, 42 настай Тимоти Рэй Браун гурван жилийн өмнө цусны хорт хавдраар өвчилж, нэгэн эмнэлэгт эмчлүүлж байсан аж. Хожим тэр залууг бас ДОХ-ын халдвар тээгч болохыг нь мэджээ.

Түүнд нугас шилжүүлэн суулгах мэс заслыг хэд хэдэн удаа хийсэн ба тэр өвчтөн эрүүл болсон байв. Энэ тухай ОХУ-ын нэгэн сонинд бичжээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих