Гуравдугаар сард ДОХ-ын вирусийн халдвартай таван хүн бүртгэгджээ

-02042014-1396405613-1408578628-aidsМанай улсад ДОХ-ын вирусийн халдвартай 158 дахь хүн өнгөрсөн сарын 31-нд бүртгэгдлээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаныхан өнгөрсөн гуравдугаар сард халдвар авах эрсдэлт бүлгийнхний дунд судалгаа явуулжээ.

Ингэснээр 20-40 насны таван хүн ДОХ-ын вирусийн халдвар тээж явааг илрүүлсэн байна. Халдвар авсан хүмүүсийн бие хэвийн байгаа гэнэ. “Халдвар авсан хүмүүс эмчийн хяналтад орж, ретровирусийн эсрэг эм ууна.

Манай улсад сард ДОХ-ын вирусийн халдвартай таван хүн бүртгэгдсэн анхны тохиолдол энэ болж байна”  гэж тус төвийн Сургалт, сурталчилгааны албаны дарга, клиникийн профессор Ч.Уртнасан ярилаа.

ДЭМБ-аас хийсэн тооцооллоор манай улсад ДОХ-ын вирусийн халдвар тээж яваа 500 гаруй хүн байх магадлалтай гэж үзэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих