ДОХ-ТОЙ ТӨСТЭЙ ВИРУС ХЯТАДАД ИЛЭРЧЭЭ

МОСКВА. /Правда/. Хятадын хэдэн мянган иргэнээс үл мэдэх вирус илэрчээ. Бүх өвчтөнөөс ДОХ-ын шинж тэмдэг илэрч байгаа ч, шинжилгээгээр Дох-ын вирус илрэхгүй байгааг эмч нар нотлов.
Ийм өвчний тохиолдол Бээжин, Шанхай, Жэзян, Гуандун, Зянсу болон Хунань мужид  бүртгэгдсэн байна.

Хонконг, Сингапурт ч дээрх вирус илэрсэн тухай Хонконгийн хэвлэлд мэдээлжээ. Урьдчилсан мэдээгээр, ДОХ-той төстэй халдварт өвчин бэлгийн замаар болон цус, шүлсээр дамжин тархаж байна.  Энэ нь шинэ төрлийн вирус гарсан байж болохыг мэргэжилтнүүд үгүйсгэхгүй байна.

Өвчтөнүүдэд тунгалгийн зангилаа томрох, гар хөлрөх, арьсан дээр улаан толбо гарах, бага зэрэг халуурах шинж тэмдэг ажиглагддаг аж. Энэ бүх шинж тэмдэг нь ДОХ-ын халдвар авсан эхэн үед илэрдэг байна. Хятадын хэвлэлд мэдээлснээр, дээрх шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдээс цусны 59 дээж аван, нэмэлт шинжилгээ хийхээр Америкийн лабораториудад илгээжээ.
З.Амгалан


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих