10-14 насны сурагчдын 30 хувь нь ДОХ-ын халдвар тээгч

South AfricaӨмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын Эрүүл Мэндийн сайд Аарон Мотсоаледи улсынхаа 10-14 насны эмэгтэй сурагчдын 28 орчим хувь нь дархлалын олдмол хомсдолын хам шинж өвчин тээгч болохыг зарлалаа. Түүнчлэн тус оронд насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татах явдал гаарч байгааг тэмдэглэсэн байна. Охидтой харьцуулахад сургуулийн насны хөвгүүдийн дөрвөн хувь нь ДОХ-тай гэсэн судалгаа гарчээ.

Үүний зэрэгцээгээр 2011 онд 94 мянган сурагч охид жирэмсэлж, тэдгээрийн 77 мянга нь үр хөндөлт хийлгэсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.

http://www.orloo.info/readfull/health/12064-10-14-30


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих