ДОХ-ын вирус тээгчид хоёроор нэмэгдлээ
ДОХ-ын вирус тээгчид илэрсээр байна. Тухайлбал энэ сард дахин хоёр тохиолдол илэрч, 117, 118 дахь тохиолдол болон бүртгэгдлээ. ХӨСҮТ-д эмнэлгээс онош баталгаажуулахаар дахин шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцод ХДХВ-ын халдвар илэрч, онош нь батлагджээ.
Үйлчлүүлэгч 40-45 насны, эмэгтэй байсан бөгөөд гэнэ. Түүнчлэн ХӨСҮТ-ийн сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвд хандан, шинжилгээ хийлгэсэн 25-29 насны эрэгтэйн шинжилгээнд ХДХВ-ын халдвар илэрчээ. Дээрх хүмүүсийн биеийн байдал гайгүй байгаа бөгөөд эмнэлгийн хяналтад авч, тархвар судлалын ажил хийгдэж эхэлжээ.
Эх сурвалж: “Үнэн.мн”
URL:













